Нэг VCE Олон Авяьастанууд (Many Talents One VCE) - монгол хэл (Mongolian)

VCE -д орсон өөрчлөлт

Шинэ сонголтууд нэмэгдлээ. VCE -ийн хүрээнд өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой боллоо.

VCE Голлох Мэргэжил хөтөлбөр нь VCE -ийн хүрээн дэх 2 жилийн шинэ хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид ажил болон амьдралд хэрэглэгдэх өөрийн мэдлэг болон өөртэй итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм.

Энэ нь VCE бүх сурагчдыг ижил хэмжээнд үнэмлэх боломжийг олгож байна.

Викториа Дамжих Сургалтаар Гэрчилгээ олгох Анги (VPC) шинэ хөтөлбөр нь ямар нэгэн шалтгааны улмаас VCE эсвэл VCE Голлох Мэргэжил хөтөлбөрүүдэд элсэх боломжгүй ахлах сургуулийн 11 болон 12-р ангид суралцаж буй цөөн тооны сурагчид зориулсан уян хатан хөтөлбөр юм.

Ингээд та илүү өндөр чанар болоод сонголт бүхий боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байран дахь сайн туршлагыг эзэмших цаашлаад TAFE-д сурах эсвэл ажилд ороход өөрийгөө бэлтгэх боломжтой боллоо.

Updated