Ахлах сургуулийн ахлах ангийн хөтөлбөрийн өөрчлөлт (What’s changing in senior secondary) - монгол хэл (Mongolian)

Ахлах сургуулийн боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөрийн сонголтод өөрчлөлт орлоо. Ингээд танд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Викториа мужийн ахлах сургуулийн ахлах ангийн хөтөлбөр өөрчлөгдөж байна.

Викториа Боловсролын Гэрчилгээ ( VCE) авах шинэ арга зам.

VCE гэрчилгээний хүрээнд Голлох Мэргэжлийн шинэ хоёр жилийн хөтөлбөр нэмэгдсэн ба энэ нь VCE-д мөн бичигддэг боллоо.

Энэхүү Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ нь суралцах үйл явцад нь уян хатан нөхцөл хэрэгцээтэй хүмүүст нэн тустай.

Эдгээр шинэ боломжууд нь өмнөх Викториа Хэрэглээний Суралцахуйн Гэрчилгээ (VCAL)-г орлох ба сайжруулсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан таныг TAFE -д суралцахад эсвэл ажлын байранд гарахад бэлтгэх сургалтууд юм.

VCE Голлох Мэргэжил

VCE Голлох Мэргэжил гэдэг нь VCE-ийн хүрээнд дэх 2 жилийн хэрэглээний сургалтын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ажил болон амьдралд нэн хэрэгцээтэй мэдлэг болон ур чадваруудыг эзэмших төдийгүй өөртэй илтгэлтэй байх чадварыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь таныг ажлын байранд гарахад болон дараагийн шатны сургалт болон боловсролд бэлтгэж буй үйл явц юм.

Та ахлах сургуулиа төгсөхдөө Викториа Боловсролын Гэрчилгээтэй төгсөх ба уг гэрчилгээнд Голлох Мэргэжил нэмж бичигдэх юм.

Хэрэв та бодит амьдралтай ойрхон орчинд практикт ойрхон өдөр тутмын ур чадваруудыг хөгжүүлэн эзэмшихийг илүүд үзэж байгаа бол VCE Голлох Мэргэжлийг сонгох нь танд маш зөв сонголт болох төдийгүй үүнийг сонгосноор ахлах сургуулиа төгсөх үед чинь ATAR шаардахгүй.

VCE Голлох Мэргэжлийг сонгон судлахад танаас Ерөнхий Эрдмийн Шалгалт (GAT)-аас өөр шалгалт авахгүй.

VCE Голлох мэргэжил хэсгээс дэлэнгэрэнгүй мэдээлэл аваарай.

Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ

Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ олгох хөтөлбөр нь уян хатан хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь VCE болон VCE Голлох Мэргэжил хөтөлбөрт элсэх боломжгүй 11 болон 12 дугаарын цөөн тооны сурагчид зориулагдсан юм.

Уг хөтөлбөр нь сурагчдыг цаашдын ажил, боловсролын болон бусад сургалтууд тухайлбал VCE-д бэлтгэх дамжлага хөтөлбөр гэж ойлгож болно.

Хэрэв уг дамжлага хөтөлбөрийг сонгох эсэхээ шийдэж чадахгүй байгаа бол өөрийн суралцаж буй сургуулийн захиргаанд хандаж зөвлөгөө дэмжлэг аваарай.

Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ олгох хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүйг холбоос дээр дарж уншаарай.

VCAL-ийг шинэчлэсэн шалтгаан

Ахлах сургуулийн ахлах ангийн хэрэглээний суралцахуйн болоод мэргэжлийн суралцах хөтөлбөрүүдэд хийсэн шинжилгээ(The Firth Review) -нд үндэслэн энэхүү шинэтгэлийг хийсэн болно. Уг шинжилгээгээр сургуулиудад хэрэгжиж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах хэрэгтэй нь харагдсан.

Ингээд та бүхэнд сайн чанарын мэргэжлийн боловсролын болоод хэрэглээний суралцахуйн хөтөлбөрүүдийг хүргэж байна. Энэхүү шинэ VCE хөтөлбөрийн хүрээнд та бүхэн өөрийн авьяс чадваруудаа олон шинэ аргаар ашиглах боломжтой боллоо.

2022 онд VCAL хөтөлбөрт суралцаж буй ихэнх сурагчид 2022 ондоо уг хөтөлбөрөө төгсөх ба эсвэл эдгээр шинээр хэрэгжүүлж эхлэж буй хөтөлбөрүүдийн нэг рүү шилжин суралцна. Харин цөөн тооны сурагчид 2023 онд Дунд шатны VCAL-д үргэлжлүүлэн суралцана.

Дамжин суралцах хөтөлбөрийг сонгох нь

Суралцаж буй сургуулийн курс сонгох зөвлөгөөний үеээр тухайн сурагчид дамжин суралцах ямар боломжууд байгаа талаар мэдээллэнэ.

Тиймээс сургуульдаа хандаж мэдээлэл аваарай. Тухайлбал, тухайн сурагч мэргэжлийн боловсрол болон сургалтын зэргүүдээ өөрийн дамжих хөтөлбөрт нэмүүлэх боломжтой байж болох юм.

Энд дурьдсан болон бусад ахлах сургуулийн ахлах ангийн бусад мэргэжлийн сургалтын реформ болон сонгон суралцах хувилбаруудын талаар холбоосоор орж уншаарай.

Updated