VCE ба VCE Голлох Мэргэжил (VCE and VCE Vocational Major) - монгол хэл (Mongolian)

VCE хөтөлбөр шинэчлэгдэж VCE Голлох Мэргэжил гэсэн 2 жилийн шинэ хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөр нь ажлын байртай холбоотой ур чадваруудыг олгохоос гадна дараагийн шатны сургалт болон боловсролын зэргийн сургалтад бэлтгэл хөтөлбөр юм.

VCE болон Голлох Мэргэжил хөтөлбөрийн тухай

Викториа Боловсролын Гэрчилгээ (VCE) нь Викториа мужийн ахлах сургуулийн ахлах ангийн боловсролын зэрэг олгох хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь их сургууль, TAFE ахисан шатны сургалт эсвэл VET Гэрчилгээт олгох сургалтууд, аппрентис, дадлагат гарах үүдийг нээхийн зэрэгцээ сайн ажиллах хүчин болох бэлтгэл юм.

VCE илүү өргөн хүрээтэй болж Голлох Мэргэжил Сургалтын хөтөлбөрийг давхар агуулсан ба ингэснээр сурагч VCE-н хүрээнд шинэ 2 жилийн мэргэжлийн болон хэрэглээний суралцахуйн хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг.

VCE Голлох Мэргэжил хөтөлбөр нь сурагчийн хувь хүний ур чадварууд болон практик ур чадваруудыг хөгжүүлнэ. Энэ хөтөлбөр нь сурагчийг амьдралын дараагийнх нь чухал шатны бэлтгэл гэж хэлж болно.

Суралцах сонголтууд

Мөн VCE эсвэл VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн хүрээнд VET хөтөлбөрт хамрагдах боломжтой. VCE хөтөлбөрийн хүрээнд 27 VET хөтөлбөрийн сонголттой бөгөөд Викториа мужийн ихэнх сургуулийн VET тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг сурагчдад санал болгож байна.

VCE Голлох мэргэжил хөтөлбөрт хамрагдсанаар яах вэ?

VCE Голлох Мэргэжил хөтөлбөр нь дараах боломжуудыг олгоно. Үүнд:

  • аппрентис
  • дадлага
  • дараагийн шатны боловсролын зэргийн болон дадлагажуулах сургалт
  • их сургууль (тусгай элсэх хөтөлбөрөөр дамжуулах)
  • ажилд орох

Сурагч танд олон авьяас чадварууд байгааг сана, шинэчлэгдсэн VCE хөтөлбөрөөр дамжуулан уг авьяас чадвараа нээн хөгжүүлээрэй.

VCE Голлох Мэргэжил Хөтөлбөр эзэмших

VCE Голлох Мэргэжил Хөтөлбөр эзэмшихийн тулд дараах хичээлүүдээс хамгийн багадаа 16 хичээлийг амжилттай судласан байх шаардлагатай. Үүнд:

  • VCE VM Бичиг Үсгийн Чадвар эсвэл VCE Англи хэл
  • VCE VM Тооны Чадвар эсвэл VCE Математик
  • VCE VM Ажлын байрны ур чадвар
  • VCE VM Хувь хүний хөгжлийн ур чадвар
  • VET -ийн Гэрчилгээ II ба түүнээс дээш түвшинд суралцах (180 цаг)

VCE Голлох Мэргэжил Хөтөлбөрийн сурагчид VCE-ийн бусад хичээлүүдийн өөрийн хөтөлбөртэй нэмж суралцах нь олонтой.

Өөрийн хөтөлбөрийг зохиохдоо ангийн багш эсвэл карьер зөвлөхөөсөө дэмжлэг аваарай. VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн ихэнхи сурагчид хөтөлбөрөө 2 жил гаруйн хугацаанд дүүргэдэг.

Сурсан мэдлэг ур чадвараа ажлын байрны орчинд бататган практик дадлага хийнэ. Багаар ажиллаж олон нийтэд чиглэсэн төсөл болон арга хэмжээнүүдийг хийнэ. Ажлын байранд хийсэн дадлагынхаа явцад мөн кредит цуглуулна.

Сурагчийн явцыг багш нар олон төрлийн ажиллагаануудаар үнэлэнэ. VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн дүн гэж гаргахгүй учир энэ хөтөлбөрийн хичээлүүд нь ATAR оноонд тооцогдохгүй. Учир нь VCE VET-ийн цөөн хэдэн оноотой хөтөлбөрүүд болон Ерөнхий Эрдмийн Шалгалтаас гадна өөр шалгалт болон бие даалтын үнэлгээ тавидаггүйд оршино.

Хөтөлбөрөө дүүргэн Викториан Боловсролын Гэрчилгээг авах үед гэрчилгээн дээр 'Голлох хичээл' гэж бичигдэнэ.

VCE Голлох Мэргэжил Дамжин- Камалагийн жишээ

Камала ажлын байранд дадлагажин суралцах дуртай бөгөөд метали үйлдвэрлэгч болох сонирхолтой тул VCE Голлох Мэргэжил (VCE VM) хөтөлбөрт элссэн. Тэрээр VCE VM хөтөлбөрийн хичээлүүдийг судлахаас гадна VCE VET-ийн Гэрчилгээ II Инженерчлэлийн хичээлийг судлана. Ингээд ахлах сургуулиа төгсөхдөө Викториан Боловсролын Гэрчилгээ-Голлох Мэргэжил гэсэн гэрчилгээтэй төгсөнө. Тэрээр гэрийнхэнтэйгээ болон багш, карьер зөвлөх нартай ярилцаж байж энэхүү хөтөлбөрийг сонгожээ.

Энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө Камал эмээ өвөөгийнхөө фермийн ажилд туслан шинэ саравч хашаа барилцан нийлээдгүй цагийг өнгрөөсөн байсан байна. Мөн Камала 10-р ангид суралцаж байхдаа TAFE-ийн өдөрлөгт оролцож VET Инженерчлэлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан байсан байна. Тэгээд тэр тэдний карьер экспод оролцохдоо дотоодын аяны чиргүүл үйлдвэрлэгч компанид хандан 11-р ангид суралцах явцдаа тэдний дээр Бүтэцчилэгдсэн Ажлын Байрны сургалт хийж болох эсэхийг асуусан байна. Ингэснээр тэрээр сургууль дээр өнгөрөөх байсан зарим цагаа аяны чиргүүл үйлдвэрлэгч компаний ажлын байранд суралцан өнгөрөөсөн байна. Уг ажлын байрны дадлагын кредит нь түүний VCE Голлох Мэргэжил гэрчилгээнд тэмдэглэгдэх болно. Ингээд Камала 12-р анги төгсөхдөө уг компани дээрээ аппрентис хийх боломжтой болно гэсэн бодолтой.

Камалагийн 11-р ангийн хичээл сонголт

  • VCE VM Бичиг Үсгийн Чадвар Хичээл 1 ба 2
  • VCE Ерөнхий Математик Хичээл 1 ба 2
  • VCE VM Ажлын байрны ур чадвар Хичээл 1 ба 2
  • VCE VET-ийн Гэрчилгээ II Инженерчлэлийн Хичээл 1 ба 2
  • VET Бүтэцчилэгдсэн Ажлын Байрны Сургалт Хичээл 1 ( 90 цаг)

Камалагийн 12-р ангийн хичээл сонголт

  • VCE VM Бичиг Үсгийн Чадвар Хичээл 3 ба 4
  • VCE Ерөнхий Математик Хичээл 3 ба 4
  • VCE VM Хувь хүний хөгжлийн ур чадвар Хичээл 3 ба 4
  • VCE VM Ажлын байрны ур чадвар Хичээл 3 ба 4
  • VCE VET-ийн Гэрчилгээ II Инженерчлэлийн Хичээл 3 ба 4
  • VET Бүтэцчилэгдсэн Ажлын Байрны Сургалт Хичээл 2 ( 90 цаг)

VCE -д суралцаснаар дараах давуу талуудтай

VCE нь шууд их сургуульд элсэх дамжлага болох ба ATAR оноог мөн санал болгодог.

VCE-д элсэн суралцах

VCE хөтөлбөрийг эзэмшихийн тулд дараах хичээлүүдээс хамгийн багадаа 16 хичээлийг амжилттай судалсан байх шаардлагатай.Үүнд:

  • Англи хэлний бүлгээс 3 хичээл түүний дотор Хичээл 3 ба 4 хамтад нь судласан байх
  • бусад бүлгийн хичээлүүдээс хамгийн багадаа 3 цуврал хичээл буюу Хичээл 3 ба 4 судласан байх

11 болон 12-р ангидаа ихэнхи сурагчид 20-24 онооны хичээлүүд судалдаг ба, 11-р ангидаа 6 хичээл 12-р ангидаа 5 хичээл судладаг.

Зөвхөн VCE Голлох Мэргэжил Хөтөлбөрт элссэн тохиолдолд шинээр нэмэгдэж буй хичээлүүд болох Бичиг Үсгийн Чадвар, Тооны Чадвар, Ажлын Байрны Ур Чадвар болон Хувь Хүний Хөгжлийн Ур Чадвар хичээлүүдийг судлах боломжтой.

Өөрт хамгийн сайн тохирсон VCE хөтөлбөрийг зохиохын тулд ангийн багш эсвэл карьер зөвлөхтэйгээ ярилцаарай.

VCE Дамжин- Дэшигийн жишээ

Деши хуульч болох хүсэлтэй тул VCE-д Англи Хэл, Математик, Хууль, Биеийн Тамир, Түүх болон VCE VET Бизнес хичээлүүдийг судлана. Ингээд тэр ахлах сургуулиа VCE гэрчилгээтэй төгсөнө.

Деши өөрийн хүсэл сонирхолд нийцсэн төдийгүй цаашдын карьертай холбоотой хичээлүүдийг сонгосон байна. Тэрээр их сургуульд хуулийн мэргэжлээр сурахын тулд өмнө нь судалсан байх шаардлагатай хичээлүүдийг баг болон сургуулийн карьер зөвлөхтэйгээ ярилцсан.

Деши 10-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VCE Биеийн тамир Хичээл 1& 2

Деши 11-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VCE Англи Хэл Хичээл 1 ба 2
  • VCE Математикийн аргачлалууд Хичээл 1 ба 2
  • VCE Хууль Хичээл 1 ба 2
  • VCE Орчин үеийн түүх Хичээл 1 ба 2
  • VCE Биеийн тамир Хичээл 3 ба 4
  • VCE VET-ийн Гэрчилгээ III Бизнес Хичээл 1 ба 2

Деши 12-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VCE Англи Хэл Хичээл 3 ба 4
  • VCE Математикийн аргачлалууд Хичээл 3 ба 4
  • VCE Түүхэн Хувьсгалууд Хичээл 3 ба 4
  • VCE Хууль Хичээл 3 ба 4
  • VCE VET-ийн Гэрчилгээ III Бизнес Хичээл 3 ба 4

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

VCE дүн ба ATAR

Ерөнхий Эрдмийн Шалгалт (GAT)

VCE VM Хичээлийн Хөтөлбөрийн танилцуулга

Миний VCE Сурагчийн гарын авлага

Updated