Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ (VCP) (Victorian Pathways Certificate) - монгол хэл (Mongolian)

VCP-н тухай

Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ (VCP) нь өргөн хүрээг хамарсан уян хатан сертификатжуулах сургалт юм.

Энэхүү хөтөлбөр нь сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр бөгөөд ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадваруудыг хөгжүүлэхэд нь туслах нэмэлт хөтөлбөрүүдийг санал болгодог.

VCP нь голцуу 11 болон 12-р ангидаа сурч төгсөх боломжтой хэдий ч тухайн сурагч илүү богино хугацаанд эсвэл 2 жилээс дээш хугацаагаар ч суралцан төгсөж болно. Энэхүү танхимын сургалт нь VCE болон VCE Голлох Мэргэжилийн сургалтуудтай харьцуулахад илүү хялбар хэлбэрээр элсэн орж суралцах боломжтойгоороо онцлогтой. Сурагч өөрийн суралцах хурд хугацаанд таарулан суралцах боломжтой бөгөөд багш нь түүний явцыг ангид хийгдэж буй олон төрлийн сургалтын арга хэмжээнүүдээр үнэлнэ.

Энэ хөтөлбөрт хичээлийн жилийн аль ч үеээс эхлэн суралцах боломжтой. Мөн VPC төгсөх хугацаа ч мөн уян хатан.

VPC хөтөлбөр өөрт чинь тохиромжтой эсэх талаар эцэг эхтэйгээ болон сургуулийн ажилтануудтай зөвлөлдөөрэй.

VPC нь өмнөх Foundational VCAL -ийг орлож буй хөтөлбөр юм.

VPC-н сонголтууд

VPC хөтөлбөрт дараах зүйлс багтсан. Үүнд:

  • VPC Бичиг Үсгийн Чадвар( VCE Англи хэлний сонголтууд шиг эсвэл VCE VM бичиг үсгийн чадвар)
  • VPC Тооны чадвар (VCE Математик сонголт эсвэл VCE VM Тооны чадвар зэрэг)
  • VPC Ажлын байртай холбоотой ур чадварууд
  • VPC Хувь Хүний Хөгжлийн ур чадварууд
  • Ажлын байран дээр тодорхой цагийг өнгөрөөх нь сургалтын нэгэн хэсэг юм. Үүнийг Бүтэцчилэгдсэн Ажлын Байрны Сургалт гэдэг.

VPC хөтөлбөрт суралцах явцдаа VCE эсвэл VCE VM мөн Мэргэжлийн Сургалт Дадлагажуулалт (VET) хөтөлбөрүүдийг нэмж болно. Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ олгох хөтөлбөр дэх VET хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор орж аваарай.

Сурагчийн сонирхол болон хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийг боловсруулан суралцахдаа ангийн багш болон сургуулийнхаа карьер зөвлөхөөс дэмжлэг аваарай.

VPC -д суралцаснаар дараах давуу талуудтай

Хэрэв сурагч хичээлийн жилийн ихэнх хугацаанд сургуульд хамрагдаагүй эсвэл сургууль сурахад нэмэлт тусламж хэрэгтэй бол VPC-д суралцаснаар VCE Голлох Мэргэжил хөтөлбөр, TAFE-д элсэн орох хөтөлбөр, VET хөтөлбөрт элсэн орох эсвэл ажилд орох боломжтой.

VPC Дамжих Сургалтад суралцсан Брэндоны жишээг хуваалцая

Брэндонд уян хатан хөтөлбөр хэрэгтэй байв. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуульдаа урт хугацаагаар хамрагдахгүй байж байгаад сургуульдаа дахин суралцахаар ирсэн. Багш түүнд болон эцэг эхэд нь VPC хөтөлбөрийг танилцуулжээ.

Хүссэн үедээ уг хөтөлбөрт элссэн суралцаж болох байдал нь Брэндонд ихэд таалагдав. Брэндон VPC хөтөлбөрт суралцахаар сонгосон шалтгаан нь түүний дуртай олон нийтийн төсөл болон багаар ажиллах ур чадварын хичээлүүд хөтөлбөрт нь багтсан байсан явдал юм. Хөтөлбөрөө дүүргэхэд Брэндонд 2 жилээс дээш хугацаа шаардахаар байв.

10-р ангийн Англи хэл болон Математикийн хичээлийн оронд тэрээр VPC Бичиг Үсэг болон Тооны Хичээл I-ийг сонгов. Брэндон 11 болон 12 дугаар ангийн хичээл сонголтуудаа хийх үед Брэндонд уян хатан нөхцөл хэрэгтэй хэвээр байх тул VPC хөтөлбөр түүнд тохирох хамгийн зөв сонголт байв.

Тэрээр 11-р ангидаа Ж ижиг Бизнес Гэрчилгээ II сургалтыг эхлүүлэв. Учир нь энэ VET хөтөлбөр түүний сургууль дээр хичээллэдэг тул хамрагдахад хялбар байв. Ингээд 12-р ангидаа орохдоо Брэндон сургуульдаа тогтмол хамрагдаж эхэлсэн төдийгүй Салоны Туслахын Гэрчилгээ III сургалтад элсэв. Тэрээр үсчиний салонд Бүтэцлэгдсэн Ажлын Байрны Сургалтад хамрагдасан ба энэ түүнд ажлын байр хуваарилалтад нь нэмэлт кредит болж орох юм.

Ингээд тэрээр сургууль төгсөхдөө үсчиний аппрентис хийх хүсэлтэй байв.

Брэндоны 10-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VPC Бичиг Үсгийн Чадвар Хичээл 1
  • VPC Тооны чадвар Хичээл 1

Брэндоны 11-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VPC Бичиг Үсгийн Чадвар Хичээл 2
  • VPC Тооны чадвар Хичээл 2
  • VPC Хувь Хүний Хөгжлийн Ур Чадварууд Хичээл 1
  • VPC Ажлын байрны ур чадварууд Хичээл 1
  • Жижиг Бизнес (Үйл ажиллагаа/ Инновац) VET Гэрчилгээ II-ийн Хичээл 1 ба 2

Брэндон 12-р ангидаа сонгосон хичээлүүд

  • VPC Бичиг Үсгийн Чадвар Хичээл 3
  • VPC Хувь Хүний Хөгжлийн Ур Чадварууд Хичээл 2
  • VPC Ажлын байртай холбоотой ур чадварууд Хичээл 2
  • Салоны Туслах VET Гэрчилгээ II-ийн Хичээл 1 ба 2
  • VET Бүтэцчилэгдсэн Ажлын Байрны Сургалт Хичээл 1 ( 90 цаг)

Updated