Сургууль дээрх Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) (Vocational Education and Training (VET) at school) - монгол хэл (Mongolian)

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) хөтөлбөрийн тухай

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) хөтөлбөр нь өөрийн зорьсон практик ур чадваруудыг хөгжүүлэх сургалт юм. Энэхүү сургалтын явцад эзэмших ур чадварууд нь карьерт хөтлөх ур чадварууд тул цаашдын боловсрол болон сургалтандаа ашиглах боломжтой.

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) курс болон гэрчилгээ олгох сургалтуудад ахлах сургуулийн 11 эсвэл 12-р ангид байхдаа нэмэлтээр суралцаж болно. Тэр ч бүү хэл 10-р ангиасаа уг сургалтуудыг эхлэж болно.

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) хөтөлбөрт давхар суралцах

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) нь таны ахлах сургуулийн ахлах ангийн хөтөлбөр дээрх нэмэлт сургалт юм. Энэ хөтөлбөрт суралцсанаар өөрийн сонирхож буй чиглэлээр практик ур чадвар эзэмших ба ажилд орох чадвараа нэмэгдүүлнэ.

Өөрийн үндсэн хичээлээс гадна нэмэлтээр Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET), VCE Голлох Мэргэжил эсвэл Викториа Дамжих Сургалтын Гэрчилгээ олгох сургалтуудад суралцах хүсэлтэй бол ангийн багштайгаа эсвэл сургуулийнхаа карьер зөвлөхтэй ярилцаарай.

Мэргэжлийн Сургалт болон Дадлагажуулалт (VET) курсууд нь:

  • үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгай салбарын мэргэжлийн үнэмлэх эсвэл тухайн мэргэжлийн үнэмлэхэд тооцох кредит сургалтаар хангана.
  • VCE, VCE Голлох Мэргэжил эсвэл VPC сургалтуудаа дүүргэхэд чиглэсэн хичээлүүдтэй.
  • Сургуульд суурилсан цалинтай дадлагажуулалт эсвэл аппрентисаар дамжуулан суралцах боломжийг олгоно.

VET сонголтууд

Эрэлт өндөртэй дараах 12 тэргүүлэх чиглэлийн дамжих сургалтуудыг сургуулиуд ихээр санал болгож байна.

* Үнэлгээтэй дамжин ангиуд бий

^ 3 болон 4-р хичээлүүдийн дараах ангиуд бий

VET хөтөлбөрүүдийн талаар сургуулийн карьер зөвлөхөөс асууж мэдээлэл аваарай.

Элсэхэд ямар нэгэн түлхэц хэрэгтэй байна уу? Тэгвэл VET-ийн Шилдэг Сурагчид-ын талаар уншаад үзээрэй. Эдгээр өндөр амжилт бүхий Викториачууд нь VET дамжих хөтөлбөрүүдэд суралцан амжилтанд хүрсэн юм.

Сургууль дээрх аппрентис болон дадлага

VCE, VCE Голлох Мэргэжил болон VPC хөтөлбөрүүд нь дадлага болон аппрентис хийлгэдэг. Сургууль сурах явцдаа дадлага эсвэл аппрентис хийнэ гэдэг нь мэргэжлийн үнэмлэх авахын зэрэгцээ цалинтай дадлага хийнэ гэсэн үг юм. Сургуульд суурилсан уг дадлага болон аппрентис нь таны өөртэй итгэх итгэл болон мэргэжлийн ур чадварыг чинь сайжруулах бөгөөд цаашлаад ажлын байранд бэлтгэдэг юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Сургуулиуд дээрх VET дамжих сургалтууд
VET Суралцах удирдамж | VCAA цахим хуудас
VCE VET хөтөлбөрүүд| VCAA цахим хуудас

Updated